ИНФИНОКС Түншүүд

Түгээмэл асуулт, хариулт

Бид таны асуултад тохирсон хариулт өгөөгүй байна уу? Доорх асуултаас өөрийн хариултаа олоорой. Хэрвээ дахин тодруулах зүйл байвал бидэнтэй холбогдоно уу.

Форекс гэж юу вэ? FOREX, Foreign Exchange Market, FX, Форекс буюу гадаад валют арилжаа нь дэлхийн бүх валютуудыг арилжаалдаг төвлөрсөн бус бүтэцтэй, олон улсын валютын зах юм.
ИНФИНОКС гэж хэн бэ? ИНФИНОКС бол 2009 онд байгуулагдсан дэлхийд тэргүүлэх CFD брокерын нэг юм. Мөн Инфинокс нь дэлхий даяар олон үндэстнийг багтаасан ажиллах хүчинтэй гэдгээрээ онцлог. Бид дэлхийн өнцөг булан бүрд байрлах арилжаачдад арилжааны олон төрлийн бүтээгдэхүүн, арилжааны платформ болон харилцагч төвтэй үйлчилгээг санал болгодог.
Түнш болохын тулд ямар нэг төлбөр төлөх үү? Үгүй, үүнтэй холбоотойгоор ямар ч төлбөр шаардахгүй.
Түнш болоход хэр хугацаа шаардагддаг вэ? Таны хүсэлтийг хүлээн авсны дараа, ИНФИНОКС нь ажлын 5 хоногт багтаан танд хариу өгөх болно.
Би гүйцэтгэлээ хаанаас хянах боломжтой вэ? Таны түншлэлийн хүсэлт бүрэн дууссаны дараа та манай түншийн портал руу нэвтрэх тусгай холбоос хүлээн авах болно. Эндээс та урьсан харилцагчдын жагсаалт, шаардлагатай бол тэдний арилжааны хэмжээг нарийвчлан үзэх боломжтой болно.
Шимтгэлүүд хэрхэн төлөгддөг вэ? Бид таны төлбөрийг банкны шилжүүлэг, Skrill ашиглах зэрэг олон замаар гүйцэтгэх боломжтой. Та энэ талаар дансны менежертэйгээ тохиролцон, шийдэх боломжтой.
Өөрийн сурталчилгааны материалыг ашиглаж болох уу? Инфиноксын талаар эш татсан, дурдсан бүх материалыг нийтлэхээс өмнө бидэнд илгээж зөвшөөрөл авах ёстой. Түншийн портал хэсгээс та өөрийн шаардлага, сонирхолд нийцсэн олон төрлийн маркетингийн материалыг авч ашиглах боломжтой.
CFD гэж юу вэ? Зөрүүтэй Нөхцөлийн Гэрээ (CFD) гэдэг нь "худалдан авагч" ба "худалдагч" хоёр талын хооронд байгуулсан гэрээ гэж ойлгож болно. Худалдан авагч тал нь тухайн хөрөнгийн өнөөгийн үнэ цэнэ ба гэрээний тухайн үеийн үнэ цэнийн хоорондох зөрүүг худалдагч талд төлнө гэж тохирсон нөхцөл юм. (Хэрэв уг зөрүү нь сөрөг утгатай байвал худалдагч тал худалдан авагчид төлнө гэсэн үг).
Яагаад ИНФИНОКС-той түнш болох хэрэгтэй вэ? Манай түншийн хөтөлбөр нь таны шаардлагад нийцүүлэн төлөвлөгдөх бөгөөд та өөрийн сувгаа орлогын суваг болгон хувиргах боломжийг танд олгоно. Зориулалтын дансны менежментийн тусламжтай, бодит цагийн хяналт ба туслалцаа дэмжлэг үзүүлэх баг хамт олон нь та болон таны харилцагчдад харилцагч төвтэй үйлчилгээг хүргэх болно.
Хэрхэн Инфиноксын түнш болох вэ? Энэ 'товч' дээр дарснаар, та хувийн болоод өөрийн эрхэлдэг бизнесийн талаарх мэдээллээ оруулан хүсэлтээ явуулахад, манай баг тантай тодорхой хугацааны дараа холбогдох болно. Маягтыг бөглөхдөө дэлгэрэнгүй мэдээллээ оруулах нь илүү оновчтой байх бөгөөд ингэснээр манай баг танд тохирсон хөтөлбөр, төлөвлөгөө гаргах боломжтой болох юм. Мөн ИНФИНОКС-ийн түнш болохын тулд зар сурталчилгааны болоод нэмэлт тодорхой шаардлагууд чандлан мөрдөх шаардлагатай. Уг маягтыг 18 ба түүнээс дээш насны иргэн болон хуулийн этгээд бөглөх ёстой гэдгийг анхаарна уу.
CPA гэж юу вэ? CPA гэдэг нь "Нэгж худалдан авалтын зардал" гэсэн үг юм. Энэ нь таны урьсан холбоосоор дамжуулан арилжааны данс нээлгэж, мөнгө байршуулж буй арилжаачин бүрийн тоогоор нэг удаа, тогтмол дүнгээр танд мөнгөн олговор олгох болно гэсэн үг юм.
Шимтгэлүүд хэзээ төлөгддөг вэ? Та дансны менежертэй өөрөөр тохиролцоогүй бол шимтгэлийн орлогыг сар бүрийн 15 орчимд төлөх болно.
Инфиноксыг хэрхэн, ямар замаар сурталчилж болох вэ? ИНФИНОКС нь зөвшөөрөл олгосон олон төрлийн сурталчилгаа материалаар хангах болно. Хүсэлт гаргах үйл явцын хүрээнд таны оруулсан цахим сүлжээний хаяг эсвэл вебсайтыг шалгах үзэх болно. ИНФИНОКС нь олон тооны маркетинг, зар сурталчилгааны нөхцөлтэй бөгөөд хэрэв та эдгээр нөхцөлийг зөрчсөн нь тогтоогдвол тантай үүсгэсэн түншлэлийг ямар нэг мэдэгдэл илгээхгүйгээр шууд цуцлах бөгөөд төлөхөөр үлдсэн шимтгэлийн орлого тань хийгдэхгүй болно гэдгийг анхаарна уу. Эдгээр бүх нөхцөлийг ИНФИНОКС-той түнш болох гэрээний хүрээнд танд олгох болно.

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Бидэнтэй холбогдох Зурвас илгээх эсвэл чат бичих боломжтой ...